Анхны ажлын байр түцний буурин дээрээ гурав дах салбараа барьжээ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Анхны ажлын байр түцний буурин дээрээ гурав дах салбараа барьжээ

1990 он лангуун дээр хүнс тоо ширхэгтэй, хүмүүсийн амьдрал тийм ч хангалуун биш цаг үед цэргээс халагдаж ирсэн залуу кассет зарж өөрөө өөртөө ажлын байр бий болгосон нь Буян захын гадна байрлах түцэнд зарын узель ажиллуулж эхэлжээ. Тухайн үедээ л ганц чанга дуугардаг үзелийн дуу тосгон, толгойтын зарим хэсэгт ч сонсогддог байсан болохоор төвөгшөөх хүмүүс олон байсан ч үйлчлүүлэгч ч олон байжээ.

Өглөө бүр зарын узелээрээ зурхай уншиж өдрийн ажлаа эхлүүлдэг болохоор зурхайгаа сонсох гэж захын наймаачид хүлээдэг байсан гэх. Цуурайтдаг узелийг ажиллуулдаг Цогоогийн бизнес телевиз, радио зар явуулж эхэлснээр хумигдсан ч цаг хугацааны шалгуураар дахин нэг бизнес эхлүүлсэн нь цахилгаан бараа оруулж ирэх. Өнөөдөр Дарханчуудын хэдийнээ танил гурван салбартай болж өргөжсөн Цуурай Цо компаниа байгуулсан түүх ийм аж.

Эзэн хичээвэл заяа хичээдэг гэдэг. Цуурай цо дэлгүүр ч цахилгаан барааны томоохон дэлгүүрүүд олноор гарахаас өмнө жижиглэнгээр цахилгаан бараа оруулж ирж байнгын үйлчлүүлэгчидтэй болсон.

Цуурайтдаг узель ажиллуулж захын гаднах түцнээс ажлын гараагаа эхэлсэн түүний хувьд өнөөдөр цуурай гурван салбар нээж, цөөнгүй хүмүүсийг ажлын байртай, мөн хөдөлмөрийн талбартай болгожээ.

Цуурай цо нэгдүгээр салбарт цахилгаан бараа, өргөтгөлийн давхруудад бизнес эрхлэгчдэд түрээсийн талбайтай  бол цуурай цо хоёрдугаар салбарт хуучин тавилгын худалдаа Эко боломж шоп дэлгүүр шинээр үүдээ хаалгаа нээжээ.

Цуурай цоо гуравдугаар салбарт хэрэгцээгүй хувцасаа хэн нэгэнд өгөх, бэлэглэх Боломж эко шоп, мөн хувиараа бизнес эрхлэгчид ажлын байраа тохижуулан үйл ажиллагаа явуулж байна.

Хүн ямар ч цаг үед шантрахгүй хөдөлмөрлөж чадвал зорьсон зорилгоо хүрч, бусдад дэмтэй, үлгэр дуурайлал болж хамтдаа урагшилдаг жишээ энэ юм.

Цуурай Цо-ийн Цогоо гэж олноо танигдсан энэ эрхэм өөрийн уйгагүй хөдөлмөрийн үрээр арав гаруй хүнд ажлын байр олгож, дөч гаруй хүнд ажлын байр бэлтгэн өгч хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байна.

                                 Хөдөлмөр хүнийг бүтээдэг нэгэн жишээ энэ билээ

Холбоотой мэдээлэл

Back to top button