Сонирхолдоо хөтлөгдсөн Энэрэл охин сантехникийн мэргэжлээр амжилттай суралцаж байна – Цэц.МН
Амьдралын цэнэгНийгэмХураангуй мэдээ

Сонирхолдоо хөтлөгдсөн Энэрэл охин сантехникийн мэргэжлээр амжилттай суралцаж байна

Хөвгүүд тохой залгаж суух сантехникийн дадлагын ангид ганц л охин содон бөгөөд онцгой харагдах нь Энэрэл. Мэргэжлийн багш минь надад урам өгдөг, ангийнхан минь их найрсаг тиймээс би амжилттай суралцаж байгаа гэж итгэлтэй хариулах.

Барилгын гол судас сантехник гэж хэвлүүхэн ярих охин хөвгүүдтэй мөр зэрэгцэн Дархан политехникийн коллежид суралцаж байна. Хөвгүүд л суралцдаг мэргэжил чи чадахгүй гэсэн ахынхаа үгийг сонсоод би амжилттай суралцаж чадна гэж энэ мэргэжлийн ангид элсэж байсан гэж бидэнд ярив.

Элсэн орсон сургуульд ч ихэвчлэн охид суралцдаг олон мэргэжлийн анги байдаг ч оёдол, тогооч, үсчин, барилгын салбарт л гэхэд засал чимэглэл гээд олон сонголт байсан ч ямар ч эргэлзээгүйгээр сонирхсон ангидаа орсон гэв.

Миний ярилцлагыг үзэж байгаа хүмүүс удахгүй ажлын талбарт уулзаж, мэргэжлээр минь ажиллуулах санал тавих ч юм билүү гэж хэрсүүхэн ярина. Энэрэл охины ирээдүйн талаарх төсөөлөл илүү мэргэшиж суралцах.

Ямар ч үнэ төлбөргүйгээр мэргэжил эзэмших боломж олгодог сургуульдаа хайртай бяцхан охины хүн өөрөө сайн эзэмшиж чадвал мэргэжил бүхэн сайхан гэсэн үгээр бичвэрээ өндөрлөе.

Хорь хүрээгүй ч хоёргүй сэтгэлээр мэргэжилдээ дурлаж яваа охинд амжилт хүсье

Холбоотой мэдээлэл

Back to top button