
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт өнөөдрөөс эхлэн мөрдөгдөнө. Уг өөрчлөлтөөр иргэдийн цалингийн орлогоос шаталсан татвар авна. Тодруулбал цалингийн орлогоос авах шаталсан татварыг дараах байдлаар суутгана.
Тухайн жилийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогыг тодорхойлоход
➢ 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10%
➢ 120 000 000-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар,
➢ 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.