Зам дээр цацах бодис, давс хангалттай байна гэв
Замын халтиргаанаас болж мөлхөж байгаа тээврийн хэрэгслийн жолооч давс хайрга цацаад өгөөрэй гэж цахим орчинд байр сууриа илэрхийлэх. Бодис энэ тэр төсөв суулгаж багагүй мөнгө зарцуулдаг байж аваар осол гарах нөхцөл бүрдсэн замаар явуулж там цайлгаж байна гэж бухимдах. Атгаж, хүрздэх хэдэн хүн л харагдах хангалтгүй ахиухан асгаад аюулгүй замаар зорчих боломжийг бүрдүүлж аль гэж иргэд бухимдаж байна.
Дархан тохижилт үйлчилгээний газрын дарга Эрдэнэбат: Энэ жил цас их унасан өмнөх жилүүдэд 20тн давсаар өвлийг авдаг байсан бол өнөө жил 20тн давс, 30тн хайрга асгаад дууссан одоо нэг дахин нэмж авсан, цаашдаа ч хир хэмжээнд авах нь тодорхойгүй. Давс бодис хомстсон тасарсан юм огт үгүй. Төсөв ч хангалттай байгаа. Иргэд давс цацаад л замын асуудал шийднэ гэдэг буруу ойлголттой байна гэв.
Илүү дэлгэрэнгүй видеоноос үзнэ үү
Дархан сумаас энэ бямба, нямд хүч нэмэгдүүлж илүү олон хүнийг давс, бодис цацах ажилд татан оролцуулж замын халтиргаа гулгааны асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөсөн гэв.