2 сарын 23-аас өмнө 65 нас хүрсэн бол насны хишиг олгоно
Энэ онд 1957.07.16-1958.02.23-ны хооронд төрсөн ахмад настан өөрийн биеэр, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч насны хишиг авах хүсэлтийг иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа халамжийн мэргэжилтэнд гаргаснаар насны хишгээ авах боломжтой.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам:
“Тухайн оны долдугаар сарын 15-ны өдрөөс хойш 65 насанд хүрсэн ахмад настан дараа жилийн цагаан сарын шинийн 3-ны өдрөөс эхлэн насны хишиг авна. Мөн насны хишгийг дараах насны ангиллаар ялгаатай олгож байна.
Үүнд:
65-69 настай ахмад настанд 50 мянган
70-79 настай бол 80 мянган
80-89 настай бол 150 мянган
90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгоно
Нийгмийн даатгал болон Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авах эрх үүссэн бүх ахмад настан насны хишиг авахгүй бөгөөд хуульд заасан 65 нас болон түүнээс дээш настай ахмад настанд насны хишиг олгоно” гэв.