Тэргэнцэртэй иргэд туялзуур сэлмээр хичээллэж байна
Тамирчид туялзуур сэлэм бол хөдөлгөөнт шатар гэж ярьдаг. Тийм ч учраас дараагийн нүүдэл хаашаа чиглэх тухай урьдчилан тооцож толгойдоо тулалддаг. Тэргэнцэртэй туялзуур сэлэмд суралцаж байгаа иргэдийн хувьд тулаан бүрийн дараа эрч хүчтэй, сэтгэл хөдлөл өндөртэй байв.
Тэргэнцэртэй туялзуур сэлэмд суралцагчид гүйж, алхаж, морьтой давхиж байгаа мэт, яг л бяцхан хүүхэд шиг баатартай кинонд тоглож байгаа сэтгэгдэл төрсөн гэж байсан юм. Хамгийн гол нь тэд эрүүл мэнддээ анхаарал хандуулж энэ спортоор хичээллэж байна. Энэ төрлөөр 2022 онд УАШТ зохион байгуулагдаж аварга болсон тамирчин Б.Даваасүрэн Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон байна. Тэд олимпын аваргатай болох зорилготой.
Дархан Уул аймгийн тэргэнцэртэй иргэдийн холбооны урилгаар ирсэн хоёр дасгалжуулагч тулааны дэвжээнд гарсан тамирчнаас хурд хүч, овсгоо самбаа олон талын ур чадвар шаарддаг. Тулааны үед биеийн бүх булчин зэрэг ажилладаг. Гэхдээ биеэс илүү их ачаалж ажилладаг нь уураг тархи гэж хэлж байлаа. Дээрх чадвараас гадна богино хугацаанд шийдвэр гаргах, хариу үйлдэл үзүүлэх, тулааны үйл явцыг мэдрэх гээд асар өндөр мэдрэмж шаарддаг спорт гэж онцлов.
Энэ үеэр 12 настай Оюунтүрүү охин ээжтэйгээ ирж Туялзуур сэлэмний спортын мастер, тэргэнцэртэй сэлэмний дасгалжуулагч М.Мөнхтулгатай тулалдаж ур чадвараа харуулан үнэтэй зөвлөмж сонссон юм.
Спорт бол эмгүй эмчилгээ, сэтгэлзүйн хүчтэй засал