Шарын гол ХХК 4 тэрбумыг ББСБ-д шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Шарын гол ХХК 4 тэрбумыг ББСБ-д шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй

Өнөөдрийн сонсголоор Шарын гол ХК-тай холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авсан.
ТУЗ-ийн дарга Г.Хулан гадаадад байгаа гэх шалтгаанаар, ТУЗ-ийн гишүүн Батбаатар, гүйцэтгэх захирал Эрдэмбилэг нар ч байхгүй байгаа гэх шалтгаанаар оролцоогүй байна.
Шарын гол ХХК нь нийт дөрвөн тэрбум төгрөгийг Хэрлэн Онон Туул хэмээх ББСБ руу шилжүүлэн, зориулалтын бусаар зарцуулсан, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоосон гэв.
“Хэрлэн Онон Туул” ББСБ нь Батбаатарын хувьцаа эзэмшдэг байгууллага бөгөөд ТУЗ-ийн гишүүн нь аж. Тэрбээр мөн “МНБ кредит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. “МНБ кредит” ХХК нь “Хэрлэн Онон Туул” ББСБ-ын 100 хувь хувьцаа эзэмшигч аж.
Шарын гол ХК Хөгжлийн банкнаас алт олборлоно гэж зээл аван өөрийн хамаарал бүхий Хэрлэн Онон Туул ББСБ руу шилжүүлэн мөнгө угаасан байж болзошгүй байна.
Өнөөдрийн  сонсголоор 15 зээлдэгчтэй холбоотой, шинжээчийн дүгнэлтийг сонсож, гэрчүүдээс асуулт асууж буй юм.

Холбоотой мэдээлэл

Back to top button