Дэмжлэг нэн шаардлагатай өрхүүдэд хүнсний тусламж, нүүрс өгөв – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дэмжлэг нэн шаардлагатай өрхүүдэд хүнсний тусламж, нүүрс өгөв

Дэлхийн зөн Монгол Дархан хүүхдийн төлөөх орон нутаг төслөөс санхүүжүүлж, ГБХЗХГ, ХХҮГ-ын судалгаанд үндэслэн тусламж, дэмжлэг нэн шаардлагатай зорилтот 50 өрхөд нүүрс, 100 өрхөд нэг бүр нь 150.000 төгрөгийн хүнсний багцын дэмжлэг үзүүллээ.

Дэлхийн зөн Монгол Дархан хүүхдийн төлөөх орон нутаг төслөөс энэ өвөл түлээ нүүрс, хүнсний тусламж нэн шаардлагатай байсан 200 гаруй өрхөд тусламж үзүүлсэн ажилласан байна.

ГБХЗХГ, ХХҮГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран зорилтот бүлгийн өрхүүдийн судалгаанд үндэслэн гэрээр явж нөхцөл байдлын үнэлгээ хийсэний үндсэн дээр тусламж үйлчилгээнд хамруулдаг байна.

Цаашдаа ч олон хүүхэдтэй, амьдралын хүнд нөхцөлд байгаа өрхүүдэд шаардлагатай тусламж үйлчилгээнд хамруулах ажлыг шат дараатай зохион байгуулна гэв.

 

Холбоотой мэдээлэл

Back to top button