НийгэмХураангуй мэдээ
БШУЯ: Сурагчдын хичээл 1 сарын 30-нд эхэлнэ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилнэ. Ойрын өдрүүдэд хүйтэрсэн, мөн томуу, томуу төст өвчний тархалттай холбоотойгоор амралтыг сунгаж магадгүй гэх мэдээлэл гараад буй. БШУЯ-аас өгсөн мэдээллээр сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа нэгдүгээр сарын 30-нд хичээл эхэлнэ. “Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа” гэж мэдэгдсэн байна. Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл энэ сарын 30-нд эхэлж, найман долоо хоног үргэлжилнэ