Гамшгаас хамгаалах мэдлэг олгох танхим тохижуулав
Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хүүхдийн төлөөх орон нутгийн төслийн санхүүжилтээр гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийг түшиглэн иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтын танхимыг бэлтгэж хүлээлгэн өглөө.
Сургалтын танхимыг тохижуулснаар сургуулийн өмнөх насны хүүхдүүд, оюутан сурагчид, иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд, ажилтан алба хаагчдад болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг олгож, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлж идэвхжүүлэх зорилготой юм.
Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийг түшиглэн иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтын танхимын нээлтийн үйл ажиллагааны үеэр сурагчдад танхимын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн гамшгийн үед иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өөртөө болон бусдад тусламж үзүүлэх талаар мэдлэгээ бататгалаа.
Онцгой байдлын газраас цаашид сургалтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахаар ажиллаж байна.