НийгэмХураангуй мэдээ
ЖДҮХС-аас 2023 онд Дархан-Уул аймгийн 30 ААН байгууллага 4,2 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2023 оны 02 дугаар сарын 09-өөс 2023 оны 03 дугаар сарын 10-ны 24:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр амжилттай хүлээн авлаа.
Төсөл хүлээн авах цахим системд нийт 655 аж ахуйн нэгжийн 96,694,187,219.00 төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулсан байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу борлуулалтын орлогоос хамааруулан зээл хүсэх дээд хэмжээг заасан бөгөөд 655 аж ахуйн нэгжийн 96,7 тэрбум төгрөгийн зээлийн хүссэнээс 64,3 хувь нь 100 хүртэл сая төгрөгийн зээл хүссэн байна.
Үүнээс Дархан-Уул аймгийн 30 ААН байгууллага 4,2 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлсэн байна