Амьдрал бэлэг төсөл-Элгээ хайрладаг хүн бүрт мэдээлэл өгөх өдөрлөг болов – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Амьдрал бэлэг төсөл-Элгээ хайрладаг хүн бүрт мэдээлэл өгөх өдөрлөг болов

Дархан-Уул аймагт 2022 онд 273 хүн хортой болон хоргүй хавдраар оношлогдож, шинэ тохиолдлын 31.5 хувь нь элэгний хавдрын өвчлөл дангаараа эзэлж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.

Иймд монгол орон даяар өрнөж байгаа Амьдрал бэлэг төслийн хүрээнд элгээ хайрладаг хүн бүрт зориулсан урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Улс орон даяар Амьдрал бэлэг төслийн баг Элэгийн В, С, Д вирустай, элэгний цирроз /хатуурал/, хавдар болон бусад элэгний эмгэгтэй иргэдэд зориулсан сэтгэлзүйн тусгай сургалт, Элэгний  өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, Элэгний эмийн хөнгөлөлтийн талаар мэдээлэл,иргэдийг нэгдсэн мэдээллээр хангах, идэвхжүүлэхэд зорилготой зохион байгуулагдав.

Монгол Улсад 2022 онд 6885 хавдраар оношлогдож, 4548 хүн хорт хавдрын улмаас нас барсан.  Хавдраар өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 60 хувь нь онош тогтоогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд амьдраад нас барж байна гэсэн харамсалтай тоон мэдээ байна.

Иймд дүлий эрхтэн болох элэгний хавдраас сэргийлж үзлэг, оношлогоондоо хамрагдаж байхыг энэ үеэр уриалав.

Хамтран зохион байгуулагч:

  • ЭМЯ. JCI амьдрал бэлэг төслийн баг
  • Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс
  • Аймгийн Эрүүл мэндийн газар
  • Эрүүл мэндийн даатгалын хэлтэс
  • Өрх, сумын эрүүл мэндийн төвүүд
  • Нэгдсэн эмнэлэг
  • Эмийн сангууд

Холбоотой мэдээлэл

Back to top button