НийгэмХураангуй мэдээ
Ипотекийн 3%-ийн хүүтэй зээл олгох шийдвэр гарлаа
Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатараас хөдөө орон нутагт очиж амьдрах болон тухайн орон нутагтаа амьдардаг иргэдэд олгох ипотекийн 3%-ийн хүүтэй зээл олгох тухай мэдэгдлээ
Иргэд Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Ариг банк, Транс банк, Богд банк, Капитрон банк, Хас банкуудад хандаж хамрагдах хүсэлтээ өгөх боломжтой.
Үндсэн шалгуур, үзүүлэлтүүд:
- Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьшсан, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй эсвэл тухайн орон нутагт амьдардаг, анх удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа;
- Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
- Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
- Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй;
- Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдсан байх;
- Зээл хүсэгч нь одоо эрхэлж буй ажилдаа нэг жил буюу түүнээс дээш жил ажилласан байх /нэг жилийн хугацаанд ажлын байраа нэг удаа сольсон байж болно/;
- Барьцаалбар үйлдэх;
- Урьдчилгаа төлбөрийн шаардлагыг хангасан байх;
- Өрхийн орлогын харьцаа нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өмнөх орлогын 45%-иас хэтрэхгүй байх;
- Банкнаас тогтоосон бусад шаардлага;