Хүний эрхийн асуудлыг шог зургаар хөндөн тавьсан үзэсгэлэн дэлгэгдлээ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Хүний эрхийн асуудлыг шог зургаар хөндөн тавьсан үзэсгэлэн дэлгэгдлээ

Хүний эрхийн Эмнeсти Интернешнл ОУ –ын байгууллага, Монголын шог зураачдын шогч бийр холбоо хамтран 10 гаруй уран бүтээлийн оюуны ур шингэсэн “Хүний эрх, эрх чөлөө” сэдэвт шог зургийн үзэсгэлэнгээ Дархан Уул аймгийн музейд гаргаж олны хүртээл болгож байна.

“Хүний эрх, эрх чөлөө” сэдэвт шог зураачдын үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд цар тахал ба хүний эрх сэдэвтэй төрийн ордонд үзэсгэлэнд дэлгэгдэж байсан бүтээлүүд юм. Орон нутгуудаас анхлан Дархан Уул аймагт дэлгэгдсэн үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс хүний эрхийн асуудлыг шог зурагаар хөндөн илэрхийлсэнээрээ онцлог байна.

   

   

       

МУСГЗ, нэрт шог зураач, ТВ-5 TV -ийн “Шидэт харандаа” контентын хөгжүүлэгч багш А.Бат-Эрдэнэ. МУСГЗ, Үндсэний цахим өв академийн тэргүүн, профессор, шог зураач Ж.Төмөрхуяг. Монголын шог зургийн ноён оргилуудын нэг, нэрт шог зураач МУСТА Л.Өлзийбат, Тусгай салаа, Хэцүү анги, Улаан эрэг зэрэг олон ангит кинонуудын зохиолч, шог зохиолч, шог зураач МУСТА А.Амарсайхан, Монголын шог зураачдын Шогч бийр холбооны тэргүүн, Урлаг судлалын ухааны доктор, профессор, МУБИС-ын Дүрслэх урлаг технологийн сургуулийн дизайны багш М.Моломжамц. МЗЭ-ийн гишүүн зохиолч, яруу найрагч, ая зохиогч, судлаач, Морин хуур-33 хөгжмийн наадмын Тэргүүн байрны шагналт, Тоншуул сэтгүүлийн утга зохиолын ажилтанаар ажиллаж байсан Тал бичээч Дагвын Жаргалсайхан Шог зураач шог зохиолч Д.Мянганзам нарын тэргүүтэй уран бүтээлчид 120 гаруй бүтээл энэ сарын 17 дуустал үзэгчдийн хүртээл болж байна.

 

Холбоотой мэдээлэл

Back to top button