Ц.Нансалмаа: Хөгжмийн багш бүхий л баяр ёслолын тайзны ард зогсдог
Найман настай охин Дархан хотын ууган сургуульд элсэн орсон нь миний амьдралын аз жаргалтай нандин дурсамжуудын нэг гэж ярих Нансалмаа багшийн нүдэнд аз жаргал тодорно.
Дархан хотын ууган сургууль нэгдүгээр сургуулийг сурагч Цэвээнжавын Нансалмаа амжилттай дүүргэж, урлагт олон мянган шавиа хөтөлсөн хөгжмийн багшаасаа үлгэрлэн дуу хөгжмийн багшаар суралцаж, сурагч ахуйн хайртай сургуульдаа ирж ажиллах болсон нь түүний амьдралд тодоор бичигдэх алтан үе байжээ.
Сурагчид дуу хууртай бол хөгжмийн багшийн магнай тэнийж, гайхамшигт дуу хуурын аялгуугаар хөглөгдөн хайртай дуртай ажиллаа жаргалтайгаар хийдэг гэв. Миний сурагч ахуйн хөгжмийн багш бүх хөгжмийг шавь нартаа сургах хүсэл тэмүүлэлтэй байсан нь олон зуун шавь нарынхаа зүрх сэтгэлд оч нэмж, дуу хөгжимд суралцах хүслийг нь бадраадаг байсан.
Манай сургуулийн дууны дугуйлангийн сурагчид орос дууны уралдаанд үлээвэр хөгжимтэй оролцож Улан Үдэ явах эрхээр шагнуулж байсан сайхан дурсамж ч багшийн минь хөдөлмөрийн үр шим юм гэж тэрээр хөгжмийн багшаа дурсав.
Хөгжмийн багш мэргэжлийг эзэмшиж, Дархан хотынхоо ууган сургуультай ажил амьдралаа холбосон Нансалмаа багш сургуулийнхаа 40 жилийн ойгоор Сургууль минь сайн байна уу дуу зохиосон нь 50, 60 жилийн ойд дуулагдаж, үе үеийн сурагчдийн дуртай дуу болжээ.
Сургуулийнхаа сүлд дууны үг, аяыг зохиож хөг эгшиг нэмсэн хөгжмийн багш шаргал түүхийн буурал шимээр цаг хугацааны түүх болон бичигдэх дурсамж өгүүлэх дуугаа дүрсжүүлэн мөнхлөх хүсэл тээж явна.
60 жилийн түүхтэй буурал сургуулийнхаа үе үеийн багш, төгсөгчдийнхөө амжилт алдрын замналын 30 жилийн түүхийг тэрээр дурсан ярьж байна. Баяр ёслол бүрээр л хамгийн түрүүнд тайзны үйл ажиллагааг өнгөлөх номерууд бэлтгэж ирсэн хөгжмийн багштай бид хөг эгшиг нэмсэн танхимд нь ярилцсан нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.
Дуу хуур хүмүүний сэтгэл зүрхэнд гэгээ татуулах увидастай билээ