Б. Билгүүдэй: Хөрс судлал, агрохимич мэргэжлийг сонгосон минь учиртай – Цэц.МН
Амьдралын цэнэгНийгэмХураангуй мэдээ

Б. Билгүүдэй: Хөрс судлал, агрохимич мэргэжлийг сонгосон минь учиртай

Арван жилийн сурагч байхдаа хүмүүсийн өдөр тутамдаа иддэг хүнсний ногоо, жимс жимсгэнэ ургадаг хөрс гэдэг зүйл сонирхолтой санагддаг байжээ.

Дэлгүүрээс худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийг ямар бордоогоор хэрхэн тавьж ургуулдаг бол гэдэг бодол түүнийг хөрс судлал, агрохимич мэргэжлийг сонгон суралцахад нөлөөлсөн байна.

Монгол оюу сургуульд арван жилдээ дүүргэж Япон улсад суралцаад эх эх орондоо ирэхдээ МУИС-ийн олон улсын харилцааны мэргэжлээр элсэн орсон байна. Хүүхэд байхын сонирхож суралцахаар шийдсэн хөрс судлалын чиглэлээр дээд боловсрол эзэмшиж, хүн ардад хэрэгтэй мэргэжилтэн болох зорилгодоо хөтлөгдөн төрсөн нутаг Дархан Уул аймагтаа 50 гаруй жилийн түүхтэй ХААИС-д хүссэн мэргэжлээрээ суралцаж байгаа түүний хувьд сурч мэдэх хүсэл тэмүүлэл дүүрэн байна.

Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа хөрсний элэгдэл эвдрэл, доройтол нь хүрээлэн буй орчны аливаа асуудал болон дэлхий нийтийн хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой.

Хөрс судлал, агрохимич мэргэжлийг сонгон суралцсанаар хөрс хамгаалал хөрс, ургамлын гарал үүсэл, тархалт түүний экологийн тэнцвэрт байдал зэргийг судлах, технологийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх чадвартай мэргэжилтэн болох юм.

Холбоотой мэдээлэл

Back to top button