Сурагчид: Хавчууртай талх хувааж зараад ч болов багшийнхаа эмчилгээнд нэмэр болохыг хүссэн – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Сурагчид: Хавчууртай талх хувааж зараад ч болов багшийнхаа эмчилгээнд нэмэр болохыг хүссэн

Шүүсээ орос үзмээр бэлтгэсэн завсарлагаанаас хүүхдүүд их авдаг, аяган бялууг ихэвчлэн бага ангийн дүү нар авч байна, хамгийн үнэтэй 3000 төгрөгийн хачиртай талх. Хүүхдүүд хуваагаад 1500 төгрөгөөр их авах юм.

Хийсэн бүтээгдэхүүнээ завсарлагааны цагаар зарж дуусгах гэж хэдэн хэсэгт хуваагдаад явна. Багшийнхаа эмчилгээнд нэмэр болох гэж буй бидний сэтгэлийг ойлгож байгаа мөнгөндөө л тааруулж идэх зүйлээ авч байгаа сурагчид, хариулт авахгүй ерөөл хэлж байгаа багш нарын талархаж байна гэсэн юм.

Боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан бага ангийн багш нь хорт хавдартай тэмцэж эцсийн найдвар нь Солонгос улс руу явах болсон тухай мэдээ манай сайтаар олон нийтэд хүрсэн даруйд хамгийн отгон шавь нар нь болох 16-р сургуулийн 11б ангийн сурагчид ярилцаад ийм шийдвэр гаргажээ.

Тэд 60.000 төгрөг цуглуулан материал авч аяган бялуу, хачиртай талх, шүүс хийж сургуулийнхаа багш, сурагчдад болон ойролцоо дэлгүүр худалдааны төвүүдэд зарж эхэлсэн байна.

Хүүхдүүд энэ үйлдлээрээ томчуудыг уриалж хоёр хүүхдийн ээж, олон мянган шавь нарыг эрдмийн гараанд хөтөлсөн бага ангийн багшаа Солонгос улсад эмчилгээнд явахад шаардлагатай 70.000-80.000 сая төгрөгийг бүрдүүлэх хандивт нэгдэж сэтгэлт хүмүүс дэм болохыг уриалж байна.

Хорт хавдартай тэмцэж буй Отгонцэцэг багшийн хандивын данс: Хаан банк 5055347589 Жигмэд Отгонцэцэг

Буян буцаж ирэхдээ бороо шиг асгардаг

Холбоотой мэдээлэл

Back to top button