Сурагчид төсөл хэрэгжүүлж ЕБС-иудад компьютор, хэвлэх машин өглөө – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Сурагчид төсөл хэрэгжүүлж ЕБС-иудад компьютор, хэвлэх машин өглөө

Сурагчид хэвлэх материалд багагүй мөнгө зарцуулдаг. Тиймээс шаардлагатай материалаа хэвлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Хүүхдийн Эрхийн клубийн сурагчид Зөгийнхөн төслөө бичсэн байна.

Мангирт ОНХХ-н дэргэдэх Хүүхдийн Эрхийн клубын сурагчид үе тэнгийнхээ хүүхдүүдийн дуу хоолой болж нийгэм рүү чиглэсэн ажил хийж ирсэн туршлага, санаачилгыг Гүүд Нэйборс Монгол байгууллага дэмжиж төсөлд хэрэгжүүлэхэд шаардлагатай 10 сая төгрөг шийдвэрлэж өгсөн байна.

Дархан сумын төрийн өмчит 8 сургуулийн сурагчдад зориулсан хэвлэх машин, компьютерыг сургуулиудын номын санд нь байршуулав. Үнэ төлбөргүйгээр хэвлэх материалаа бэлтгэх боломжтой болсондоо хүүхдүүд баяртай байлаа.

Төслийн санааг гаргаж, гар бие оролцож хэрэгжүүлж байгаа сурагчид урам зоригоор дүүрэн Дархан сумын төрийн өмчит 8 сургуульд компьютер, хэвлэх машин хүлээлгэн өгч байна.

Тус Хүүхдийн Эрхийн клубын хувьд үе тэнгийнхэндээ эерэгээр нөлөөлөх олон ажлыг санаачлан зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Холбоотой мэдээлэл

Back to top button