Бадарч: Манай хашаа яг л хуучин данхраадны зах шиг
Дархан сумын 7-р багийн иргэн Бадарч гуайн өөрөө өөртөө бэлдсэн ажлын байрандаа өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд сэтгэл хангалуун байснаа ярьж байна. 40 настайдаа анх данхраад засаж эхэлсэн түүний хувьд бүх төрлийн данхраадыг засварлаж байна.
Бадарч гуайн хашаа яг л хуучин данхраадын зах шиг бүх төрлөөр нь засварлаж, эгнүүлэн өрж тавьсан харагдах нь уйгагүй хөдөлмөр түүний ажлын үр дүнг илтгэж байлаа.
Эвдэрлээ гээд шинийг аваад байх боломжгүй. Тиймээс нэг бүрчлэн задалж засварлаад багахан хэдэн төгрөгөөр хэрэгтэй нэгэнд нь өгөөд явуулдаг. Асууж сураглаад ирсэн олон баярлалаа гээд яваад явна.
Засварласан данхраад бүрдээ 3 жилийн баталгаа өгдөг. 5-6 жил хэрэглэж байна маш их баярлалаа гэж хэлэх жолооч нарын талархсан үгийг сонсоод аав ээжийнхээ ачийг хариулж, бусдад буян үйлдэж явна даа гэж боддог гэв.
Бүх төрлийн машины данхраадыг бүрэн засварлах хэмжээнд ур чадвараа нэмэгдүүлэхэд амьдралынхаа 20 гаруй жил хашаагаараа дүүрэн данхраадтай зууралдаж өнгөрүүлсэн. Миний хоббигоороо хийдэг жижиг бизнес хармааны мөнгөтэй байлгаж, амьдралд минь нэмэр болж ирсэн гэж тэрээр ярьж байна.
Хөдөлмөр хүнийг бүтээдэг