Үе тэнгийнхний эрүүл харилцаа – эерэг орчин хэлэлцүүлэг боллоо – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Үе тэнгийнхний эрүүл харилцаа – эерэг орчин хэлэлцүүлэг боллоо

Европын холбооны санхүүжилттэй Найрамдал төслийн хүрээнд хэрэгжиж буй Дархан Форумын 2 дахь хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Дархан форумын энэ удаагийн хэлэлцүүлэг сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, дарамт шахалтыг бууруулах зорилгоор “Үе тэнгийнхний эрүүл харилцаа – эерэг орчин” сэдвээр бодлого тодорхойлогчид, мэргэжлийн байгууллагууд, ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан, эцэг эх, сурагчдын төлөөлөл,  ТББ-ууд гээд 160 гаруй хүн оролцож хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Хэлэлцүүлгийн үеээр сурагчдын төлөөлөл үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт яг л хорт хавдар шиг нийгэмд тархаж байгаа тул арга хэмжээ авах шаардлагатай гэж хэлж байлаа. Сурагчдаас авсан  судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 54,9 хувь нь үе тэнгийнхээ зүй бус харилцаанаас дээрэлхүүлж буй мэт мэдрэмж авч байсан гэж хариулсан байна

Хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн асуудлуудыг дүгнэлт зөвлөмж болгож оролцогч талуудад хүргүүлэх бөгөөд тодорхой үр дүнтэй ажлуд хийгдэнэ гэж форумын зохион байгуулагчдын зүгээс энэ үеэр онцолсон юм.

Холбоотой мэдээлэл

Back to top button