НийгэмХураангуй мэдээ
Эрдэм Идеатон-Дархан хөтөлбөр хэрэгжиж байна
Шинжлэх Ухааны академи, Европ-Дархан Инновац, Энтрепренершип төвөөс хамтран зохион байгуулж буй Эрдэм Идеатон-Дархан хөтөлбөр ХААИС-ын Дархан-Уул аймаг дахь салбар сургуульд болж байна.
Хөтөлбөрийн гол зорилго энтрепенер судлаачдын оюуны өмч, бизнес санал, шинэ санааг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм
Энэ хөтөлбөрөөр Шинжлэх Ухааны Академийн болон Санхүү Эдийн засгийн Их сургуулийн сургагч багш, менторууд оролцогчдод санаа хөгжүүлэлтийн сургалт, менторшип болон шилдэг багийг шалгаруулах Демо өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус уралдаанд шалгарсан баг Улаанбаатар хотод болох Инновацийн арга хэмжээ, Эрдэм Хакатонд оролцох эрх болон 5 сая төгрөгийн эзэн болох юм.