Эмч: Залуучууд архинаас үүдэж амь насаа алдаж байгаад харамсаж байна
Эмч: Он гарсанаас хойш Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт 220 гаруй иргэн архи хэтрүүлэн хэрэглэсэн шалтгаанаар ирж эмчлүүлсэн. Үүнээс 90 гаруй нь хэвтэн эмчилгээ, үйлчилгээ авсан. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 70 орчим хувь нь 20-40 насны залуучууд байна. Үлдсэн хувь нь 50-64 насныхан байна. Нэгдсэн эмнэлэгт он гарсанаас хойш 4 иргэн архи хэтрүүлэн хэрэглэсэнээс үүдэн амь насаа алдсан харамсалтай мэдээ байна.
Яаралтай хүлээн авах тасгаар үйлчлүүлж байгаа иргэдийн нэлээдгүй хувийг эдгээр хүмүүс эзлэдэг. Архины найрлагад этилийн спирт өндөр тунгаар агуулагддаг. Үүнийг хэтрүүлэн хэрэглэсэнээр амь насаа алдах эрсдэлтэй байна. Архи хэрэгдэх нь хувь хүний өөрийн ухамсар тул аль болох согтууруулах төрлийн ундаанаас хол байж, эрүүл амьдралын хэв маягт шилжихийг иргэдэд уриалж байна.
Видеог эндээс үзнэ үү: