Ц.Цэнд-Аюуш: Спорт хувцас үйлдвэрлэх сонирхолтой санагддаг
Өглөө бүрийг спортын баяр, шагналын тавцан, тамирчдын өмсгөл болох тод хурц өнгийн хувцас эсгэж, оёж эхлүүлдэг тус үйлдвэрийн хамт олны хувьд хамгийн сайхан мэдрэмж бол тамирчны алдраа дуулсан спортын дэвжээ, тив дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлөн зогсох тамирчид оёсон хувцсыг нь өмсөх гэж бахархаж байлаа.
Ц.Цэнд-Аюуш оюутан байхдаа спорт хувцасны үйлдвэрт ажиллаж байсан нь гэрийнхэндээ тааруулан загвар гаргаж анхны хувцаснуудаа оёж эхэлсэн. Ээж эгчтэйгээ хамтран спортын дугуйлангийн сурагчдын бэлтгэлийн хувцасны захилга авсан нь үйлдвэрээ нээж ,өргөжүүлэн хөгжүүлэх эхлэл болсон байна.
Дархан сүлд спорт хувцасны үйлдвэр захиалагч бүрийн хувцсыг биеийн онцлогт нь нийцүүлэн оёж өгдгөөрөө онцлогтой. Тогтсон хэмжээнүүдэд баригдахаасаа илүү тухайн хүнээс хэмжээ авч яг таг тааруулан хийх нь захиалагчдын сэтгэл ханамжид нөлөөлдөг байна.
Сүлд спорт хувцасны үйлдвэрийн хувцаснуудаар гоёж томоохон тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийн хуудас болж оролцон амжилт үзүүлдэг олон арван хүмүүсийн талархлын үг энэ хамт олныг урам зориг дүүрэн урагшилж, илүү сайныг хийж бүтээх сэтгэлийн галыг асааж байна.
Материал сонголт, өнгө, зураг, бичиг гээд торгон мэдрэмж, чанарыг илэрхийлэх спорт хувцас үйлдвэрлэх амаргүй ч хариуцлагатай, байнгын үйлчлүүлэгчидтэй, хамт олны халуун дулаан уур амьсгал дүүрэн чин сэтгэлийн үгсээс өдөр бүр урам авч сүлд спорт хувцасны үйлдвэр өдөр ирэх бүр өргөжин тэлж байна.