Дархан Кибабын залуус 6 хүний алтан амийг аварлаа – Цэц.МН
LiveНийгэмХураангуй мэдээ

Дархан Кибабын залуус 6 хүний алтан амийг аварлаа

Шөнийн 3 цаг орчимд сүүлийн хүргэлтээ хийгээд ажилтнуудаа гэрт нь хүргэж өгөхөөр яваад толгойтод гэр хорооллын дунд ямар нэг зүйл шатаж байхыг харжээ. Нэг км орчмын зайнаас гал гарч байгааг харсан тэд гудамж сүлжиж явсаар шатаж байгаа байшингийн хашааны үүдэнд очсон байна.

Хашааны хаалгыг тогшиж, гал гарч байгааг анхааруулснаар шатаж байшингийн хажуугийн монгол гэрт унтаж байсан 0-14 насны дөрвөн хүүхэд болон эцэг эхийг нь аварч, онцгой байдлын газрын аврагчдын цаг алдалгүй дуудаж гал түймрийг унтраахад иргэн хүний үүргээ биелүүлсэн байна.

 

Холбоотой мэдээлэл

Back to top button