LiveНийгэмХураангуй мэдээ
Эрүүл чийрэг Дарханчууд нээлттэй өдөрлөг боллоо
Өнөөдөр Дархан-50 цогцолборт хүн бүрд нээлттэй Эрүүл чийрэг Дарханчууд өдөрлөг боллоо. Нийтийн биеийн тамирыг бүх нийтийн үйлс болгох, спортоор дамжуулан иргэдийн эрүүл мэндэд хувь нэмэр оруулахад чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаанд Монголын Бодибилдинг фитнессийн холбооны мисс, мистерүүд хамтарсан бэлтгэл хийсэн нь сонирхолтой байлаа.
Монголын Бодибилдинг фитнессийн холбооны мисс, мистерүүд хамтарсан бэлтгэл хийж, өдөрлөгт оролцсон хүмүүст зөвлөгөө өгөхийн зэрэгцээ, дасгал сургуулилтаас гадна зөв хооллолт, витамин уургийн хэрэглээг танилцуулсан юм.
Эрүүл чийрэг Дарханчууд өдөрлөгийг Кинг фитнесс, Дархан Бодибилдинг фитнесийн холбооноос хамтран зохион байгуулж, амралтын өдөр зорьж ирсэн хүмүүст эрч хүч өгөх тэмцээн уралдаан өрнүүлсэн юм.
Эрүүл чийрэг Дарханчууд өдөрлөгийн шууд дамжуулалтын үзнэ үү