НийгэмХураангуй мэдээ
Н.Анхбаяр: Нялх хүүхэдтэй аав ээжүүд тав тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэндээ сэтгэл хангалуун байна
Гэр бүл, найз нөхдөөрөө террас хэсэгт тав тухтай хоолоо идэн хүүхдээ тоглуулах боломжийг Darkhan Kebab-ийн хамт олон бүрдүүлжээ. “Welcome” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт гадна хэсэгтээ террас, асар, хүүхдийн тоглоомын хэсгийг бий болгосон Darkhan Kebab-ийг онцоллоо.
Н.Анхбаяр: Манайд хүүхэдтэй хүмүүс их үйлчлүүлдэг. Үйлчлүүлэгчиддээ зориулж хүүхдэд яаж ээлтэй орчин бүрдүүлэх вэ гэж хоёр жилийн хугацаанд бодсон. Энэ жил хамт олноороо ярилцаад хүүхдийн сонирхол татах зураг зуруулж, гадна орчны тохижилтыг хийсэн. Анх хүмүүс яаж хүлээж авах бол гэж их догдолж байлаа. Одоо манайд үйлчлүүлсэн хүмүүс гэр бүлээрээ зургаа даруулдаг, хүүхдүүд орж ирээд л тоглоомын талбай руу гүйчихдэг болсон. Нар жаргах үеэр манайх яг л хүүхдийн цэцэрлэг шиг л болчихдог.
Үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай орчныг бүрдүүлэхийн тулд архин согтууруулах ундааны зөвшөөрлөө цуцалж хоолоо хүлээх зуур хүүхдүүд нь тоглож, аав ээжүүд тухтай суух орчныг бүрдүүлсэндээ сэтгэл хангалуун байна.
Darkhan Kebab-ийн үйлчлүүлэгчид хоол амт чанар сайтай, хурдан шуурхай үйлчилдэг, гадна хэсэгт найзуудаараа суух тохилог орчинтой болсонд сэтгэл ханамж өндөр байгаа тухай хэлж байлаа
Видеог эндээс үзнэ үү: