НийгэмХураангуй мэдээ
Дархан хотод УБ-Сонгдо эмнэлэг, БНСУ-ын Ихуа их сургуулийн эмч нар эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг хийж байна
УБ-Сонгдо эмнэлгийн эмч Б.Болдсайхан болон БНСУ-ын Ихуа их сургуулийн Олон улсын хамтын ажиллагааны захирал Др.Юн Хана тэргүүтэй нарийн мэргэжлийн 10 эмч насанд хүрэгчид болон хүүхдийн зүрх судас, бөөр, үе мөч, уушиг, бамбай булчирхай, урологи, эмэгтэйчүүд, хавдар гэсэн чиглэлээр үзлэгийг үнэ төлбөргүй хийж, шаардлагатай тохиолдолд тухайн эмчилгээнд зориулсан эмийг үнэгүй олгож байна.
Эрүүл Дархан хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням түүний ажлын албанаас Дархан-Уул аймгийн бүх сумдад зохион байгуулж байна. Өнөөдөр Дархан сумын нийт 370 гаруй иргэд оношилгоонд хамрагдлаа.
2023.07.25-нд 10:00-13:00 цагт Орхон сум, 14:30-18:30 цагт Хонгор сум, 7 сарын 26-нд 10:00-15:30 цагт Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд үзлэг хийнэ. Үзлэгт хамрагдах иргэд ойрын хугацаанд хийлгэсэн шинжилгээ (цус/шээс, эхо, рентген) -ний бичгээ авчрах, утсаар холбогдон урьдчилан цаг авах шаардлагатайг зохион байгуулагчид анхааруулж байна.
Цаг авах утас:
- Орхон сум: 9925-6579
- Хонгор сум: 9427-1770
- Шарын гол сум: 9976-4150