Бүрэн монгол төсөл 21 залуу гэр бүлийг иж бүрэн тавилгатай гэртэй болгоно
Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгс нийгмийн сайн сайхны төлөө эерэг хандлагыг бий болгох зорилгоор Бүрэн Монгол гэр төслийг 2021 оноос санаачлан хэрэгжүүлж эхэлсэн байна.
Бүрэн Монгол төсөл 2022 онд 13 аймагт хэрэгжсэн. 2023 онд Сэлэнгэ, Дархан, Хөвсгөл, Булган , Эрдэнэт, Төв, Дундговь, Өмнөговь гэсэн 8 аймагт хэрэгжиж байгаа бөгөөд энэ жилийн тухайд хоёр дахь аймаг нь Дархан-Уул аймаг болж байна.
Бүрэн монгол гэр төсөлд Дархан-Уул аймгаас сонгогдсон М.Билгүүн өнөөдөр гэргий хүүхдийн хамт гэрлэх ёслолын ордонд хуримлаж, гэрлэлтийн гэрчилгээ гардан авлаа.
М.Билгүүний гэр бүлийн хувьд Дархан хот тохижилтын газарт цахилгаанчнаар ажилладаг бөгөөд аав ээжийнхээ гэрт хамтдаа амьдардаг байсан. шинэ гэртэй болж, туурга тусгаарлаж байгаадаа баяртай байлаа.
Бүрэн Монгол төсөл нь Монгол орны 21 аймгийг хамарч, тухайн нутаг орондоо аль ч салбарт ажиллаж байгаагаас үл хамаарч, амьдралын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж яваа, өөрийн гэсэн орон гэргүй, 21 залуу өрх гэрийг сонгож иж бүрэн тавилгатай 6 ханатай монгол гэрийг өгч байгаа бөгөөд тухайн орон нутгийн дэмжлэгээр амьдрах газар, хашаа, НХХЯ -тай хамтарч ажлын байрны хөнгөлөлттэй зээл, малжуулах төсөлд хамруулж байгаа гэв.
Нутаг ус, үзэл бодлоороо хуваагдахгүй зөвхөн Монголоо гэсэн сэтгэлтэй манай багийн хичээл зүтгэлээр Бахдам Монгол орны Бүрэн Монгол түүхийг хамтдаа бүтээцгээе гэж төслийн багийнхан уриалж байна.
Сайн үйлийн төлөө хийж байгаа ажилд урам хайрлаж, чинь сэтгэлийн талархал илэрхийлж бөхөө дээдэлдэг олон түмэнд Бүрэн монгол төслийн багийнханд амжилт хүсч байлаа.