НийгэмХураангуй мэдээ
18-30 насны залуус харьяа өрхийн эмнэлэгтээ бүртгүүлж эрт илрүүлэх үзлэгт хамрагдах боломжтой
Дархан-Уул аймгийн хэмжээнд эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд 18-30 насны залуусын идэвхи, оролцоо муу байгаа тухай хэлж байна. Үзлэгт хамрагдах залуучууд харьяа өрхийн эмнэлэгтээ хандан бүртгүүлж хамрагдах боломжтой. Мөн заавал 2019 оноос тастралтгүй эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай гэдгийг хэлж байлаа.
18-30 насны залуус дараах шинжилгээнд хамрагдах боломжтой:
- Биохимийн шинжилгээ
- Цусны ерөнхий шинжилгээ
- Шээсний ерөнхий шинжилгээ
- Гепатит В, С вирусын эсрэг биет илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
- Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
- ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
- Зүрхний цахилгаан бичлэг
- Цээжний рентген зураг
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор хандан авна уу: