Хүүхдүүддээ хөдөлмөрт дуртай болж хүмүүжиж байгааг харах жаргалтай – Цэц.МН
Амьдралын цэнэгНийгэмХураангуй мэдээ

Хүүхдүүддээ хөдөлмөрт дуртай болж хүмүүжиж байгааг харах жаргалтай

Найман хүүхэдтэй хосуудын хувьд хүүхдүүдийнхээ жилийн дөрвөн улиралд идэх цагаан идээг нь өөрсдийн гараар бэлтгэж өгөх хүсэл нь өнөөдрийн фермерийн аж ахуйг өргөжүүлэн, хөгжүүлэх суурийг тавьсан байна.

Багачууд нь хүлэмжийнхээ зэрлэгийг зулгааж, нарийн ногоогоо услан, эгч нь үнээгээ сааж ээждээ тусална, хөвгүүд аавтайгаа тахиа гахайгаа хооллож өндгөө авна хөдөлмөрт шимтсэн хүүхдүүд хашааны хаалга онгойход угтах нь сайхан.

Энэ гэр бүлийн хувьд сүүний чиглэлийн үнээний фермертэй, гахай, тахиатай, хашаандаа хүлэмжээсээ ногоогоо хураадаг, эко өрх болох зорилго тавьж хашаагаа моджуулсан гээд үлгэрлэх сайн жишээ олон.

Фермерийн аж ахуйтай сүүгээр тасардаггүй болохоор аймгийн цэцэрлэгүүдийн сүүг өгдөг, манайхаас сүүгээ авч цагаан идээ боловсруулдаг хүмүүс бий гэж гэрийн эзэгтэй ярьж байв. Хүүхдүүд жаахан байхад өдөр бүр завгүй, ургах нартай уралдан гэрийн ажил, цэцэрлэг сургуулийн алба давхацдаг ч өдрөөс өдөрт хөдөлмөрт суралцаж, өсөн торниж буй хүүхдүүддээ хараад жаргалтай байдаг гэж өрхийн тэргүүн бидэнтэй хуваалцав

Аз жаргалтайгаар амьдралаа бүтээж яваа хосуудын тухай “Хөдөлмөр хүнийг бүтээдэг” сурвалжилга хүлээн авч үзнэ үү

 

 

Холбоотой мэдээлэл

Back to top button