БусадНийгэмХураангуй мэдээ
Дархан-Уул аймгаас Нүүдэлчин фестивальд 50 гаруй өвлөн уламжлагч оролцож байна
Нүүдэлчин Монгол фестивалийн эхний өдөр Дархан-Уул аймгийн язгуур урлагийн тоглолтоо өргөн барьсан байна.
Дархан-Уул аймагт эдүгээ соёлын биет бус өвийн 90 гаруй өвлөн уламжлагч бүртгэлтэй аж төрж байна. Тайж хайрханы бэлд зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн наадамд Дархан-Уул аймгийг төлөөлөн 58 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна
Монголчууд бид бахархам түүх соёл, баялаг ёс заншил, өв уламжлалтай ард түмэн. Бид давтагдашгүй соёлын өв уламжлалаа дэлхийд таниулахад энэхүү фестиваль маш чухал нөлөө үзүүлэх юм.
Соёлын өв уламжлалаа дэлхийд таниулж буй та бүхэндээ амжилт хүсье.