Өсвөр насны хүүхдүүд газ үнэртэн эмнэлгийн тусламж авч чадахгүй амь насаа алдсан байна – Цэц.МН
БусадНийгэмХураангуй мэдээ

Өсвөр насны хүүхдүүд газ үнэртэн эмнэлгийн тусламж авч чадахгүй амь насаа алдсан байна

М.Гансүх: Газ, бензин, будаг шингэлэгч нь донтуулах төрлийн бодист ордог. Шингэрүүлсэн нүүрс устөрөгчийн пропан бутаны холимог нэгдлээр амьсгалснаар сэтгэл хэт ихээр хөөрөх, нойрмог байдалтай болох, амьсгал боогдох, зүрхний хэм алдагдах, санах ой түр зуур алдагддаг хор нөлөөтэй. Өсвөр насны хүүхдүүд энэ төрлийн бодист донтоод байгаад харамсаж байна.

Ахуйн газ үнэрлэсэн хүүхэд эхлээд манардаг. Тухайн хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалж манралт янз бүрийн хугацаатай байдаг. Нэг л удаа үнэрлэхэд сэтгэхүйн өөрчлөлтүүд илэрч эхэлдэг. Хэсэг хугацаанд манарна, ухаан санаагаа болон тэнцвэрт байдлаа алдана, хий юм харна, хажуу орчин дахь юмс өөрчлөгдөж, аймшигтай зүйлс харагддаг.Оюун ухаан талаас нь ой тогтоолт муудна, анхаарал төвлөрөл сулардаг, орчин тойрныхоо юмыг анхаарч чадахгүй, аливаа зүйлийг амархан мартах гэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Мөн донтуулагч бодис хүний уураг тархины бүтцийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулдаг. Хамгийн их өөрчлөлт ордог хэсэг нь уураг тархины духны дэлбэнх хэсэг байдаг. Уг хэсэг нь хүний зан авир, зан үйлийг хариуцдаг. Энэ нь нийгэмд хэрхэн биеэ авч явах, хүнтэй хэрхэн зөв харьцах, хаана яаж дасан зохицож байх гэдгийг хариуцдаг хэсэг гэсэн үг.

Ямар ч хүүхэд нэг төрлийн донтуулагч бодис хэрэглэснээр зан араншинд нь аажимдаа маш их өөрчлөлт бий болдог. Тэд ууртай, ширүүн, хөндий хүйтэн цэвдэг, хүнийг сэтгэлээсээ хайрлаж, энэрэх чадваргүй болдог. Ингээд тухайн хүүхэд насанд хүрсний дараа хүнтэй харьцах, хэвийн харилцаа тогтоох байдал нь алдагдсан байдаг юм

Сүүлийн үед хүүхдүүдийн дунд шингэрүүлсэн хий, газ үнэрлэж, мансуурах тохиолдол их гарах болсон. Энэ удаад амь насаа алдсан тохиолдол  гарлаа. Сэрэмжүүлэг болгох зорилгоор Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Сэтгэцийн эмч М.Гансүхтэй ярилцлаа. 

Дэлгэрэнгүй мэдээллийг та доорх линкээр хандан үзнэ үү: 

 

Холбоотой мэдээлэл

Back to top button