380-ийн замын зорчих хэсгийг нээсэн, замын өргөтгөлийн ажил явагдаж байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

380-ийн замын зорчих хэсгийг нээсэн, замын өргөтгөлийн ажил явагдаж байна

Консулын уулзвараас DBS уулзвар хүртэлх замын засвар, шинэчлэлийн ажлыг их хотын гарц компани хийж байна. 479 метр замын хучилт, хоёр эгнээ өргөтгөл, явган хүний зам, авто зогсоол, гэрэлтүүлэг, үеийн ус зайлуулах 1000 босоо шугамын ажил хийж гүйцэтгэнэ.
Гүйцэтгэгч компаниас тодруулсан мэдээлэлд өнөөдрийн байдлаар хамгийн их цаг орсон ажил болох үерийн ус зайлуулах 370 метр 1000-ын босоо шугамын ажил 90 хувьтай, дээр дурдсан замын бүтээн байгуулалтын ажилд 45 хувьтай ажил явагдаж байна гэв.

ОУХТ-ийн зам хаагдсантай холбоотойгоор 380 айлын хуучин замыг өнөөдрөөс нээж байна. Ойролцоогоор 9-р сарын 10 асфальт авах үед консулын уулзвараас DBS уулзвар хүртэлх энэ замын 5-7 хоног түр хаана.
Өнөөдрийн байдлаар хуучин замыг хаасан ч замын өргөтгөлийн ажил хэвийн явагдаж байна гэсэн юм.

Тус замыг бүрэн засварлаж хүлээлгэн өгөх хугацаа 2023.10.01

Холбоотой мэдээлэл

Back to top button