НийгэмХураангуй мэдээ
Хичээлийн шинэ жилд зориулсан ХАНДИВЛА, СОЛИЛЦ, ХУДАЛД аян болж байна
Үнийн өсөлтийн нөлөөг бууруулах, аав ээжүүдэд санхүүгийн дэм болох зорилготой Дархан-Уул аймгийн Хүүхдийн зөвлөлөөс Хандивла, Солилц, Худалд өдөрлөгийг Найрамдал талбайд 2023.08.24-27-ны өдрүүдэд 11:00-19:00 цагийн хооронд зохион байгуулж байна.
Өдөрлөгт хэрхэн оролцох вэ?
- Өнгөрсөн хичээлийн жилд ашигласан сурах бичиг
- ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулсан ба бусад бүх төрлийн ном, сургалтын материал
- Багадсан, элэгдэл багатай цүнх, дүрэмт хувцасны өмд цамцаа худалдах, солилцох, хандивлах боломжтой
Таны хандивлах ном болон хувцас хэрэглэлийг бүртгэж авч хандивын бараануудыг хэрэгцээт хүүхдүүдэд нь хүргэж, эзэндээ хүрсэн тохиолдолд зурвасаар мэдэгдэнэ. Харин худалдах бол таны барааг өдөрлөгийн үеэр хүссэн үнээр тань борлуулж, зарагдсан тохиолдолд мөнгийг нь дансаар шилжүүлнэ. Харин ном, сурах бичиг болон цүнхээ солилцох бол та өдөрлөг дээр тухайн бараагаа авч ирэн шууд солилцох боломжтой гэдгийг зохион байгуулагч хүүхдүүд хэлж байна. (Жич: Та зөвхөн номыг номоор, цүнхийг цүнхээр буюу авч ирсэн бараагаа уг төрлөөр нь л солих боломжтой)