Дархан хотын ЕБС-иуд ухаалаг ангитай боллоо – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дархан хотын ЕБС-иуд ухаалаг ангитай боллоо

Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 17 сургуульд Улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 19 ухаалаг ангийг хичээлийн шинэ жилийг тохиолдуулан хүлээлгэн өглөө.

️Ухаалаг анги нь:
  • Ухаалаг самбар (All in One шийдэл)
  • Документ камер (Биет материалыг ухаалаг самбарт шууд харуулах)
  • Хиймэл оюун ухаан бүхий хөдөлгөөн дагадаг камер
  • Сурагчийн таблет
  • Таблет хадгалах, цэнэглэх зөөврийн шүүгээ
  • Агаар чийгшүүлэгч болон амьд цэцгийн хослол
  • Сургалтын цогц программ хангамжаас бүрдэнэ.

Мөн стандартад нийцсэн багш, сурагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, тав тухтай эргономик ширээ, сандалтай орчныг бүрдүүлсэн юм.

Тав тухтай орчинд багш сурагчдын хамтын ажиллагаа, зайн сургалт хийх нөхцөлийг бүрдүүлж, интернэт орчинд суралцах тэгш бөгөөд хүртээмжтэй хүргэх, орчин үеийн ухаалаг анги танхимыг бүрдүүлж байгаагаараа онцлогтой юм.

Холбоотой мэдээлэл

Back to top button