Д.Цэндбазар: Ангийнхаа хүүхдүүдийн гэрийн хаалгыг тогшиж хичээл заадаг байсан – Цэц.МН
БусадНийгэмХураангуй мэдээ

Д.Цэндбазар: Ангийнхаа хүүхдүүдийн гэрийн хаалгыг тогшиж хичээл заадаг байсан

Цэндбазар Дархан дээд сургуулийг бага боловсролын багш мэргэжлээр дүүргэж Дархан-Уул аймгийнхаа ууган сургуульд ажлын гараагаа эхэлж байжээ. Шинээр төгсөж ирсэн багш зургаан настнуудыг хүлээн авсан жил ковид гарсан нь түүний хувьд шавь нартаа үсэг, тоо сургах томоохон сорил болсон гэж ярив.

Ангийнхаа хүүхэд бүрийн гэрийн үүдийг тогшоод багш нь байна. Хичээл зааж өгөх гэсэн юм гээд л өдөржин явсаар орой гэртээ харьдаг байсан тухайгаа бидэнтэй ярихдаа инээмсэглэн. Ямар ч байсан сурагчдаа уншиж, бичиж нэгдүгээр ангийг нь дүүргэсэн дээ гэв.

Багшийгаа харахаар баяр хөөр дүүрэн болдог түүний шавь нар одоо 5-р ангийн сурагчид. Багшийнхаа талаар ярилцлага өгөх дуртай хүүхдүүд гараа өргөж хичээл заах арга барилыг нь сайшаах нь залуу багшид урам өгөх мэт.

Эмч болох мөрөөдөлтэй бяцхан хүү дүүгээ хичээлээс нь тосож явахаар очоод багшаа тойрон баяр баясгалантай хөгжилдөх хүүхдүүдийг хараад багш, тэр дундаа бага ангийн багш болохоор шийдсэн байна.

Багшийн мэргэжил бол хүүхдүүдэд эрдэм ном заагаад дуусдаг ажил биш.Багш хүн мянга мянган шавь нарынхаа  хүмүүжилд анхаарч, амьдралд бэлтгэдэг учир маш чухал мэргэжил гэж түүний хэлсэн үгийг онцолж байна.

 

Холбоотой мэдээлэл

Back to top button