НийгэмХураангуй мэдээ
Иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулсан компани хариуцлагаа хүлээлээ

Зогсоолд байсан машинууд руу барилгын ажил гүйцэтгэж байсан хүмүүс шар будаг цацсан. Эд хөрөнгөөрөө хохирсон иргэд хоёр сар гаруй хугацаанд хохирлоо барагдуулахаар тухайн ажил гүйцэтгэгчтэй уулзсан ч ямар ч үр дүнд хүрч чадаагүй байна.
Бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан бол уучлал гуйдаггүй, утсаа хаадаг авахаараа загнадаг, хэдэн сар явуулдаг, сэтгэл санааны хохирол учруулдаг хүн чанаргүй, хариуцлагагүй үйлдлээс болж үүссэн бодит нөхцөл байдлыг манай сайт сурвалжилсан билээ
Зогсоолд тавьсан машинууд руу будаг цацсан компани иргэдийн хохирлыг барагдуулахаар болсон гэж бидэнд хандсан иргэн утсаар мэдэгдэж, иргэний дуу хоолой болж ажилласанд талархал илэрхийлэв.
Хохирогчийг нэмж хохироож болохгүй. Хууль хүн бүрд тэгш үйлчилнэ