Хамгийн сайхан мэдрэмж шавь нараа ялахыг харах – Цэц.МН
НийгэмСпортХураангуй мэдээ

Хамгийн сайхан мэдрэмж шавь нараа ялахыг харах

Дархан-Уул аймгийн 1-р сургуулийн Биеийн тамирын багш ОУХМ Хорлоогийн Батбилэг Дархан хотынхоо ууган сургуульд 32 дахь жилдээ багшилж байна. Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, УАШТ-нд 13 удаа тасралтгүй түрүүлсэн түүний амжилтыг үе үеийн шавь нь буухиалж байгаад тэрээр сэтгэл хангалуун явдгаа хэллээ.

Ulaanbaatar-2023 Зүүн Азийн Залуучуудын наадмын Хөнгөн атлетикийн тэмцээний Кросс каунтри 5км зай төрөлд Дархан-Уул аймгийн 1-р дунд сургуулийн 12б ангийн сурагч Сайнжаргалын Алтансүх Мөнгөн медаль хүртэж, 11б ангийн сурагч Батжаргалын Эрдэнэтулга 1500м зайд Шагналт 5-р байрт шалгарсан бахдам амжилтад дасгалжуулагч багш нь баяртай байна.

Ажил амьдрал, амжилт ололт бүхнээ хуваалцаж, багш хэмээх эрхэм алдраа дуусгаж, үе үеийн шилдэг тамирчдыг өлгийдөн төрүүлж байгаа ОУХМ Х.Батбилэг багшийн шинэ үеийн шавь нарын амжилт, түүний чин сэтгэлийн үгсийг хуваалцсан ярилцлагыг хүлээн авч үзнэ үү

Эвийн таван цагаригийн дор дэлхийн улс үндэстэн эвлэлдүүлэн нэгтгэж их спорт мандтугай

Холбоотой мэдээлэл

Back to top button