Соёл, урлагийн ажилтнуудын спортын бага наадам амжилттай боллоо
Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдөр тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан Дархан-Уул аймгийн соёл, урлагийн салбарынхан спортын бага наадмыг зохион байгуулж байна.
Энэ жилийн спортын тэмцээнд 14 баг оролцож сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, даам, зэрэг спортын 6 төрлүүдээр хурд хүч авхаалж самбаагаа сорьж байна. Ерөнхий зохион байгуулагчаар хөгжмийн багш нарын холбоо ажиллав
Соёл, урлагийн салбарыг хөгжүүлж, бүх нийтийг соён гэгээрүүлж, өв соёлоо хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа соёлын ажилтан, уран бүтээлч, судлаач эрдэмтэд болон өвлөн уламжлагч та бүхэнд Соёл, урлагийн ажилтны 30 дахь өдрийн халуун мэндийг хүргэе