Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан “Ногоон төгөл” байгууллаа – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан “Ногоон төгөл” байгууллаа

Жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирсэн.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэн, Хараагийн дахь эхийн Гэцогдаржаалин хийдэд ном хуруулж, хүүхдийн соёл амралтын хүрээлэнд “Ногоон төгөл” байгууллаа.

Дархан-Уул аймагт амьдарч буй хэлмэгдэгсэдийн үр хүүхэд болох 81 иргэний судалгаа гарсан бөгөөд шүүхийн шийдвэр гарсан 52 иргэнээс 13 иргэн 80.0 сая, 1 иргэн 41 сая, 23 иргэн 40.0 сая, 4 иргэн 20.0 сая, 1 иргэн 1 сая нийт 42 иргэн 2 тэрбум 400 сая төгрөгийн нөхөх олговор аваад байна. 2023 онд 13 иргэнд нөхөх олговор олгохоос 8 иргэнд 320 сая төгрөгийн нөхөх олговрыг хуулийн дагуу олгосон тухай холбогдох удирдлагууд хэлж байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button