Х.Хишигжаргал: Эр хүн шиг ажиллах юм гэж ээждээ зэмлүүлж л явлаа – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Х.Хишигжаргал: Эр хүн шиг ажиллах юм гэж ээждээ зэмлүүлж л явлаа

Захын нүхэн гарцанд худалдаа хийж байгаа хүмүүсийн нэг бол Х.Хишигжаргал. Түүний хувьд мах, гурилын уут, даавуун тор, аяганы уут, сурагчдын хувцасны уут , даавуун улавч зэрэг өөрийн оёж чадах бүхнийг хийж зарж байна. Ихэвчлэн 3000-6000 төгрөгийн хооронд хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгт хэрэглэх уут, улавчийг оёдог ч энэ ажилдаа үнэхээр чин сэтгэлээсээ ханддаг тухайгаа ярив.

Эгч нь залуудаа төмөрөөр зуух яндан хийдэг байсан гэж тэрээр яриагаа эхлэв. Энэ нийгэмд зүгээр суух аргагүй учир олдсон ажилдаа л хийдэг байлаа. Зах зээлд шилжээд ажлын байргүй болж чихэр, хуушуур зарж эхэлсэнээс хойш орлого олох юу л байна өөрийн чадах хэмжээндээ хийж л байна гэв Хүүхдүүдийнхээ гарыг хараад зүгээр суух үнэхээр уйтгартай, утгагүй санагдана.

Их бага нь хамаагүй хөдөлмөрлөж эмнийхээ мөнгийг ч болов өөрөө олж л байвал болох нь тэр гэж инээмсэглэн хуучлана. Эрүүл мэндийн шалтгаантай ч өдөр өдөрт нь хэд хэдээр даавуун уут, тороо оёоод л гарна. Таван, арван мянга гэлтгүй орлого олж байгаадаа урамшаад амьдрах сайхан.

Өвчингүй, өргүй л бол бусад нь болдог хорвоо гэж намуухан ярих энэ ээж хөдөлмөр амьдралын хүнд хэцүүг ялан дийлдэг харуулж байгаа тод жишээ юм.

Холбоотой мэдээлэл

Back to top button