НийгэмХураангуй мэдээ
Миний санал – Бидний ирээдүй эсээ бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын ажлын албаны Дархан-Уул аймгийн бүх их дээд сургуулиуд, МБС, коллежийн оюутнуудын дунд эсээ болон илтгэлийн уралдаан зарлаж байна.
Монгол Улсын хууль, эрхзүйн шинэчлэлд оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх, санал бодлыг нь тусгах боломжийг бүрдүүлэх зорилгоор явуулж байгаа уг уралдаанд Та бүхэн нийгэмд тулгамдаж буй бодит тохиолдлуудад үндэслэн шинэ санаа эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлд санаа бодлоо эсээ хэлбэрээр буулгаж оролцох юм.
- Хамгийн шилдэг, сонирхолтой санаануудыг ажил хэрэг болгож, УИХ-ын гишүүний хувьд хуулийн өөрчлөлтөд тусган өргөн барих ч боломжтой.
- Уралдааны эхний үе шатанд 500-аас хэтрэхгүй үгтэй эсээ бичлэгүүдийг 2023 оны 10-р сарын 31-ний дуустал хүлээн авна.
- Хоёрдугаар үе шатанд шалгарсан шилдэг 10 эсээний эзэд 11-р сарын 17-ний өдөр өөрсдийн санаагаа илтгэл хэлбэрээр танилцуулна.
Шагнал:
- Тэргүүн байр (1): 1,000,000 төгрөг+kindle
- Дэд байр (1): 500,000 төгрөг+ kindle
- Гутгаар байр (1): 500,000 төгрөг
- Тусгай байр (7) : 300,000- 100,000 төгрөг
Эсээ бичлэгийг Дархан- Уул аймгийн Боловсрол, Шинжлэх Ухааны газрын 101 тоот болон sukherdene.m@medle.mn хаягаар хүлээн авна.
Холбогдох утас: 9975-2420
Оюутан залуус та бүхнийг идэвхитэй оролцож, мэдлэг оюунаа сорихыг урьж байна.