Д.Батнасан: Буянт малынхаа шимээр хүүхдүүдийн дуртай, чихрийг орлох ааруул хийх үнэхээр сайхан байдаг
Хонгор сумын малчин Д.Батнасан хүүхдүүдийнхээ хэрэгцээний өвөл идэх цагаан идээг нь бэлтгэж өгөөд илүү гарсныг нь борлуулж өрхийн амьжиргаандаа нэмэрлэдэг байна. Амттай, чанартай ааруул, өрөм, ээзгийнээс эхлээд өнгөөр солонгорсон чихэр шиг ааруулыг ч хийнэ.
Д.Батнасан: Буянт малынхаа шимээр чихрийг орлох, хүүхдүүдийн хамгийн дуртай ааруулыг хийх үнэхээр сайхан байдаг. Өнгөтэй ааруулыг хүүхдүүд яг л чихэр шиг идэх дуртай
Тэрээр чиний хийсэн цагаан идээ амттай шүү гэж хэлдэг хүмүүсийн үгэнд урамшиж наран ургахаас жаргах хүртэл халуун нар халуун галын дэргэд буянт малынхаа сүү цагааг боловсруулж байгаа монгол бүсгүйн аз жаргалыг мэдрэхдээ баяр хөөртэй байдаг гэлээ.
Ааруул, цагаагаа хийж дуусгаад цаг гарвал арьс элдэж, дээл оёхоос эхлээд ажил мундахгүй. Ингэж л ургах нарнаас жаргах нарны хооронд хөдөлмөрлөдөг хэмээн ярилаа
Хийж байгаа бүхэндээ сэтгэлээ шингээн бусдаас урмын үг сонсох юутай сайхан. Түүний хувьд буянт малынхаа дэргэд ашиг шимийг нь хүртэж хөдөөгийн сайхан байгальд хөдөлмөрлөж яваа эгэл жирийн монгол ээж юм.