НийгэмХураангуй мэдээ
Та НӨАТ-ын буцаан олголтын 2%-ийг 5% болгож нэмэгдүүлэхийг дэмжих үү?
НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжинэ. Харин сугалааны тохирол өнөөдөр болно. Тохирлыг E-Barimt аппликэйшн болон “Боловсрол” суваг телевизээр шууд дамжуулна. Энэ удаагийн тохиролд 2023 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана
Г.Занданшатар: “НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгохыг 100 мянган хүн дэмжих юм бол УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэнэ” гэжээ. Та энэ асуудлыг дэмжих үү?