Т.Буяндэлгэр: Вирусын халдлагаас болж дата бааз устаж иргэд ус авах боломжгүй болсон – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Т.Буяндэлгэр: Вирусын халдлагаас болж дата бааз устаж иргэд ус авах боломжгүй болсон

Дархан хотын хэмжээний ус түгээх худгуудын үйл ажиллагаа доголдож иргэдийг багагүй чирэгдүүлж байгаа нөхцөл байдлын талаар өчигдөр бид та бүхэнд мэдээлэл хүргэсэн.

Өнөөдөр тус компанийн дэд захиралаас авсан мэдээллээр төв серверт нь халдлага үүсч Дархан Уул аймгийн хэмжээний 47 ухаалаг худгийн серверийн хоёр хард шатсан. Ухаалаг ус түгээх байрууд бүрэн зогсох хэмжээнд хүрч хариу арга хэмжээ авч ажилласан гэв.


Өнөөдрийн байдлаар Дархан Уул аймгийн хэмжээнд 16000 орчим усны карт хэрэглэгчдийн 14500 орчмыг сэргээнтаниулсан, 1500 картыг хэвийн ажиллагаанд оруулахад дата бааз сэргэхгүй байгаа тул холбож байна, бүртгэлгүй байна гэсэн бичиг гарч усаа авч чадахгүй байгаа иргэдийг хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж картаа сэргээлэхийг зөвлөж байна.

Систем хакердуулсантай холбоотой картаа сэргээлгэж байгаа иргэдийн цэнэглэсэн бэлэн мөнгийг шилжүүлж өгч, дахин хүндрэл учруулахгүй байхад анхаарч ажиллах болно гэдгээ тус компаниас мэдэгдэв.

Холбоотой мэдээлэл

Back to top button