Тэди, 16 давхрын тойрог уулзварын хөдөлгөөн нээлээ
Тэди уулзвараас Хуучин нисэх хүртэл 2.8 км замын шинэчлэлийн ажлыг Түвшин гэгээ ХК гүйцэтгэж байна. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой ажилд бага зэрэг хоцрогдолтой явагдаж байгаа ч тойрог уулзварын ажлыг дуусаж өнөөдөр хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэлсэн гэж талбайн инженер С.Хонгор мэдээлэл өглөө
Төлөвлөгөөт ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Тэмдэг тэмдэглэгээ, явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэж ирэх сарын нэгэнд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэв.
Гэрлэн дохиогүй долоон замын уулзвар байсан энэ хэсэгт тойрог хөдөлгөөнтэй уулзвар хийснээр осол аваар гарах нөхцөлийг бууруулж, зорчих хэсэгт тэмдэг тэмдэглэгээнүүд байршуулж өгснөөр замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт эмх цэгцтэй зорчих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.