Хөдөө аж ахуйг хөгжүүлэх 2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Хөдөө аж ахуйг хөгжүүлэх 2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

2023 оны 10 дугаар сарын 12-ны одрийн 104/03-706/49 тоот гурвалсан гэрээний дагуу Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилттой “Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил төсөл”-ийн үлдэгдэл хөрөнгийг орон нутгийн жижиг, дунд уйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор ХХААХУ-ийн Сайдын 2023.10.23-ны өдрийн А/555 дугаар тушаалаар Дархан-Уул аймагт 2,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг баталсан байна.
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ БОЛОН ДУУСАХ ХУГАЦАА:
2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 09:00 цагаас 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цаг хүртэл.
 Зээлийн хүсэлтийг- https://sme.gov.mn/login сайтаар цахим хэлбэрээр Жижиг, дунд үйлдвэрийн газарт хүлээн авна.
Холбогдох мэдээллийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас биеэр болон доорх дугаараар тодруулна уу.
Лавлах утас: 99855557, 70375138
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАГВАР ХОРШООНЫ ҮНДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ЗОРИУЛЖ ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ:
Зээлийн хүү: Жилийн 5%
Зээлийн хугацаа: 5 жил
Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 1 жил
ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР ЧИГЛЭЛ:
1. Хүнсний үйлдвэр:
– Cvv, сүүн бүтээгдэхүүний боловсруулах уйлдвэр
– Max, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр
– Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр
– Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр
2. Газар тариалан:
– Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр, үрсэлгээ Тэрбум мод хөдөлгөөн/
– Хүнсний ногооны зоорь, газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах
3. Хөнгөн үйлдвэр:
– Оёмол бутээгдэхүүний үйлдвэр
– Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр
– Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр
4. Мал аж ахуй:
– Гахай, шувуу, зөгийн аж ахуй
– Эрчимжсэн мал аж ахуй
– Мал эмнэлэгийн үйлчилгээ
ШАЛГАРСАН ТӨСЛИЙН 70%-ИЙГ ТӨСЛӨӨС САНХҮҮЖҮҮЛНЭ.

Холбоотой мэдээлэл

Back to top button