НийгэмХураангуй мэдээ
М.Энхтөр: Эмчилгээний төлбөртөө санаа зоволтгүйгээр эмчлүүлж, эрүүл болсондоо баяртай байна
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын ажлын албанаас энэ оны 7 сард БНСУ-ын Ихуа их сургуулийн эмнэлэг, “Зүрх мартахгүй” төслийнхөнтэй хамтарч Дархан Уул аймгийн 3000 орчим иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Эмч нарын баг зөвлөлдөж нэг хүнийг зардлыг нь бүрэн дааж БНСУ-д мэс засалд оруулж эмчлэхээр болж Дархан сумын иргэн Энхтөр БНСУ-ыг зорьж эмчлүүлэхээр болсон тухай мэдээлж байсан.
Иргэн Энхтөр асран хамгаалагчийн хамт БНСУ-ыг зорьж Ихуа их сургуулийн эмнэлэгт мэс засалд орж биеийн байдал сайн байгаа бөгөөд удахгүй эх орондоо ирэх баяртай мэдээг УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын ажлын албанаас мэдээлжээ. Жил бүр БНСУ-ын Ихуа их сургуулийн эмнэлэгтэй хамтрасан үзлэгт иргэдийг хамруулж нэн шаардлагатай нэг хүний зардлыг бүрэн дааж эмчлүүлэхээр болсон байна.