ОИЦ сургуулийн дэргэдэх гүүрэн гарц ашиглалтад орлоо – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

ОИЦ сургуулийн дэргэдэх гүүрэн гарц ашиглалтад орлоо

Дархан хотод анхны автозамын аюулгүй байдлыг хангах зорилготой гүүрэн гарцыг хамгийн олон сурагч суралцдаг ОИЦ сургуулийн дэргэд барих ажил өнгөрсөн зун хийгдэж эхэлсэн.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Доич роуд” ХХК гүйцэтгэж, барилгын ажил 2 сарын хугацаанд үргэлжилж өнөөдөр ийнхүү албан ёсоор ашиглалтад орлоо.

“Хүүхэд хамгааллын жил”-ийн хүрээнд хийгдсэн энэхүү гүүрэн гарц нь жирийн иргэд болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн налуу зам бүхий ган бүтээцэт хийцтэй.

Гүүр ашиглалтад орсноор 3000 гаруй хүүхэдтэй цогцолбор сургуулийн хүүхэд, хүн ам шигүү суурьшилтай хорооллын иргэдийг авто замын гүүрэн гарцаар аюулгүй зорчих боломж бүрдлээ.

Гүүрэн гарц нээгдсэнтэй холбоотойгоор төв замын гэрлэн дохиог буулгах бөгөөд автозамын хөдөлгөөн нэг чиглэлээр гэрлэн дохиогүй явах болохыг анхааруулья.

Эх сурвалж: Дархан хот

Холбоотой мэдээлэл

Back to top button