НийгэмХураангуй мэдээ
Номын найзууд төслийн хүрээнд сурагчдын сурах орчинд өнгө нэмлээ
Дархан-Уул аймгийн Ууган сургууль ерөнхий боловсролын 1-р сургуулийн номын санд номын фондоо баяжуулах, сурагчид сууж хичээл хийхэд тохь тухтай орчин бүрдүүлэх хэрэгцээ шаардлагад тулгуурлан Номын найзууд төслийг хэрэгжүүлсэн байна.
Дархан хотын ууган сургуулийн хамт олон сурагчдын номын санг иж бүрэн засварлаж, тохижуулах ажлыг хэрэгжүүлж Гүүд Нэйборс ОУБ, төгсөгчдийн хандив дэмжлэгтэйгээр сурагчид хичээлийн бус цагаар бие дааж суралцахад зориулсан тохилог номын сантай болжээ.
Номын сангийн дотоод тохижилтыг сурагчид багаар ажиллах, тухтай сууж ном унших боломжтой хэлбэрээр засаж тохижуулсан байна. Номын сангийн байнгын үйлчлүүлэгчид болох сурагчид өнгөлөг, саруулхан орчинтой номын сантай болсондоо баяртай байлаа.